Tuesday, June 14, 2011

ХҮҮХДИЙН ӨВЧИН СУДЛАЛ

Суулгалттай хүүхдийн биеийн байдлыг үнэлэх
Өвчтэй бүх хүүхдийн эхээс зовиурыг асууж, аюултай ерөнхий шинжтэй байгааг шалгаж, ханиалга буюу амьсгал саадтай эсэхийг тодруулсны дараа
ХҮҮХЭД СУУЛГАЖ БАЙНА УУ? ГЭЖ АСУУ .
Хэрэв тийм бол асуу
Хир удаан
Баасанд цус байна уу?
Ажигла, Тэмтэр
Хүүхдийн ерөнхий байдлыг ажигла
Хүүхэд унтаарсан буюу ухаангүй байна уу
Хүүхэд тайван бус цочиромтгой байна уу
Нүд хонхойлтыг ажигла
Хүүхдэд шингэн өг: хүүхэд
Ууж чадахгүй буюу уухдаа муу байна уу
Цангасан ховдоглон ууж байна уу
Хэвлийн арьсыг чимхээд тавихад арьсны хуниас
арилахдаа маш удаан 2 секундээс их удаан
Суулгалтын үед хүүхдийн баас хэвийнхээс их, усархаг болно. Суулгалт нь 6 сараас 2 нас хүртлэх хүүхдэд элбэг тохиолдоно. Энэ нь үнээний сүү буюу хүүхдийн хуурай сүүгээр хооллодог 6 сар хүртлэх настай хүүхэд бүрт элбэг байдаг. Хэвийн тогтоцтой баасаар олон удаа баавал суулгалт биш. Хүүхдийн нас ба хоолноос хамаарч өдөрт баах тоо хэвийн үед янз бүр. Хүүхэд 24 цагийн дотор гурав буюу түүнээс олон удаа усан буюу усархаг баахыг суулгалт гэж тодорхойлодог. Ихэнхи суулгалт шингэнээ алдаж усгүйжих шалтгаан болдог.

Суулгалтыг ангилахдаа:
Суулгалттай бүх хүүхдэд шингэн алдалтыг ангилна.
Хэрэв хүүхэд 14 буюу түүнээс олон хоног суулгасан бол хүүхдийг ужиг
суулгалтаар ангилна.
Хэрэв хүүхдийн баас цустай байвал цусан суулгалтаар ангилна.

No comments:

Post a Comment