Monday, June 13, 2011

Нүүр хуудас


Монгол улсад сувилагч мэргэжилтэнг бэлтгэх анхны дамжаа 1929 онд нээгдэж сургалт явагдаж эхэлсэн нь Сувилахуйн сургуулийн туулж ирсэн түүхэн замналын эхлэл болдог.
            Өнгөрсөн 80 жилийн хугацаанд сургууль маань сувилагч, бага эмч, эмнэлгийн лаборант, шүдний техникч, эм найруулагч, рентген техникч, сувилгааны арга зүйч, лабораторийн технологич зэрэг мэргэжлээр 26000 гаруй мэргэжилтнийг бэлтгэн гаргасан нь манай орны хот хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийг нэр төртэй сахин хамгаалж ард олондоо “Эрүүл мэндийн нэгэн жаргалан”-г эдлүүлсээр, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, алдартнууд болон ахмад үе нь залуучуудаа халамжлан хүмүүжүүлж, залуу үе нь ахмадуудаа хүндэтгэн бахархаж, үлгэрлэн дууриаж, залгамжлан түүчээлсээр байна.
            Монгол улсад эмнэлгийн үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргахад багшилж эхэлсэн орос зөвлөлтийн эмч, эрдэмтдээс эхлээд үе үед ажиллаж байсан одоо болон одоо ажиллаж байгаа үндэсний эмч багш, мэргэжилтэн, эрдэмтэн профессоруудын бие сэтгэл оюунаа дайчлан ажилласан мөнхийн алдар гавъяа нь их бөгөөд хойч үедээ өвлөгдөн мөнхөрч, дурсагдан алдаршсаар байх болно.
            Ингээд эрдэмтэн профессор багш нартаа сургалтандаа шинэ арга технологийг нэвтрүүлж, оюутны сурч мэдэх эрмэлзлийг бадрааж, бие даан ажиллаж, асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмшүүлэх их үйлсдээ өндөр амжилт гаргахыг, энэ сургуультай ажил амьдралаа холбосон үе үеийн ахмадууд, ажилтан, ажиллагсад, оюутан залуус, төгсөгчид та бүхэндээ эрч хүчтэй, баяр баясгалантай амьдрал, сайн сайхны ерөөлийг дэвшүүлж мэндчилье.
Эмнэлзүйн сувилахуйн тэнхимийн эрхлэгч
Анагаах ухааны магистр, профессор С.Сэргэлэнчимэг

No comments:

Post a Comment