Thursday, July 29, 2010

Дотор



                                               Атеросклероз 21 зууны тахал
Зүрх судасны өвчин нь дэлхийн дахинаа улам их тархалтай өвчний тоонд орж байгаагийн зэрэгцээ нийт нас баралтын 36 % буюу нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.Манай оронд зүрх судасны өвчлөл нийт өвчлөлийн шалтгааны 4-рт орж байгаа болопч цусны эргэлтийн тогтолцооны өвчнөөс жил бүр 6000 орчим хүн буюу 3 хүний 1 нас барж байна.
                                          Атеросклероз судас хатуурах өвчин
 Атеросклероз_энэ нь орчин үеийн хамгийн тархсан өвчин болоод байна.Энэ нь ихэнх зүрх судасны өвчнүүдийн суурь болдог .Тухайлбал:ЗИӨ_зүрхний ишеми өвчин ,зүрхний үигдээс ,зүрхний дутагдал,тархинд цус харвах, үе мөчний болон хэвлийн хөндийн эрхтнүүдийн цусан хангамжын алдагдал г.м.үздэг байсан.Гэтэл одоо үед энэ өвчин эпидемийн шинжтэй болсон ба хөгжилтэй орнуудын бараг бүх хүн амыг хамраад байна. Атеросклерозоор залуу хүмүүс илүү их өвдөж байна. Атеросклерозын товруунууд нь тэр бүү хэл бага насны хүүхдүүдийн судсагд үүссэн байдаг.Харин настай хүмүүсийн дунд судас хатуурал бараг 100% байдаг.
Атеросклероз _энэ нь артерийн судасны архаг өвчин юм.энэ үед артерийн судасны дотор хананд өөх тос агуулсан уураг ба холестерин хуримтлагдаад улмаар холбогч эд болон ургадаг .Түүнийг                                            Атеросклерозын товруу гэдэг ба эдгээр нь  артерийн судасны хөдийг нарийсган улмаар аажмаар эрхтнүүдийн цусан  хангамжын дутагдалд хүргэдэг ба түүнээс гадна судасны хөндийг тромбоор юмуу эсвэл  Атеросклерозын товруу задарсны улмаас гэнэт бөглөж болдог . Атеросклерозын товруу нь ямар судасны хананд үүсч байгаагаас хамаарч хүндрэлүүд үүсдэг .Тухайлбал :
1 Зүрхний  титэм судсыг гэмтээснээс
Зүрхний ишеми
 өвчин
Стенокарди
Зүрхний шигдээс
Зүрхний дутагдал
2 Тархины  судсыг гэмтээснээс
            Тархинд цус харвах
            Деменция \оюун ухаан муудах\
           Сосудистый паркинсонизм
3 Доод мөчний судсыг гэмтээснээс
        Хөл өвдөх
       Перемежающаяся хромота _синдром Шарко _сэлгэх доголдон
      Тэжээлийн дутагдал
       Гангрена _үхжил
1 Зүрхний ишеми өвчин
Атеросклерозоор болж зүрхний хэвийн болон хатуурсан судас тромбоор бөглөгдсөнөөс болох зүрхний булчингийн цусан хангамын дутагдлыг ЗИӨ буюу зүрхний цус хомсдох өвчин гэнэ.Хөгжилтэй орнуудад энэ өвчин хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн нас баралтын гол шалтгаан болж байна. Титэм судас харийсах хамгийн гол шалтгаан бол судасны хананд Атеросклерозын товруу үүсэх явдал юм.Энэ үед цусны гүйдэл удааширч судсаар явж буй цусны хэмжээ багасна.Заримдаа энэ нь судасны хөндийг бөглөхөд хүргэдэг.Атеросклероз нь ЗНӨ- ий 97-98%-ын шалтгаан болдог.Бусад шалтгаанууд нь артерийн судасны хананы үрэвсэл,гэмтэл нь ховор тохиолддог.Судасны хөндий нарийссанаас цус очих нь багасч ишеми үүсдэг.Өөрөөр хэлбэл зүрхний титэм судсаар эргэлдэх цусны хэмжээ зүрхний булчингийн хүчил төрөгчийн хэрэгцээ 2-ын хооронд тэнцвэрт байдал алдагдаж хүчилүтөрөгчийн хангамж буурсанаас зүрхний булчинд бодисын солилцооны хямрал үүсэхийг зүрхний ишеми өвчин ЗНӨ гэнэ.
Стенокарди:
Цээжээр өвдөх нь ЗНӨ- ий нэг гол шинж тэмдэг юм.Зүрхний цусан хангамж багассанаас эсвэл зүрхний булчинд хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдсэнээс зүрхний булчин гэмтэж цээжний зүүн талд зүрхний орчинд давтах байдалтай өвдөлт илрэхийг стенокарди гэнэ.Стенокардийн үед дарж базах хатгаж нухах,хосож байгаа мэт өвдөлд илэрдэг.Заримдаа зүүн гар,мөр, эрүү дамжин өвдөж илэрнэ.Энэхүү өвдөлт нь голдуу биеийн хүчний болон оюуны ачааллын үед хүнд хоол идсэний дараа  эсвэл хүйтэн агаарт гарах үед илэрч болно.Үргэлжлэх хугацаа нь 2-3 минутаас 15-20 минут байдаг.Хэрэв өвдөлт нь 20-30 минут түүнээс дээш хугацаагаар үргэлжилбэл зүрхний шигдээс үүснэ.Зүрхний тээгч судасны бүрэн болон харьцангуй дутагдлын улмаас зүрхний булчинд нэг эсвэл хэд хэдэн үхжилийн голомт үүсэхийг зүрхний шигдээс гэнэ.
2.Инсульт.Тархины цусны эргэлтийн цочмог алдагдал
·         Ишемийн
·         Геморрагын гэж 2 хуваадаг.
Ишемин инсультийн үед тархины артерийн судсаар гүйх цусны гүйдэл гэнэт хаагддаг.Энэ нь ихэвчлэн Атеросклерозын товруу ба тромбоор хаагдах буюу гэнэт үүссэн спазмаас болдог. Гэнэтийн цусан хангамжийн алдагдал нь тархины эсүүдийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулаад мэдрэлийн эсийг үхэхэд гибель хүргэдэг.Даралт ихсэх өвчин нь инсульт болох эрсдэлийг 4-6 дахин нэмэгдүүлдэг.
3.Чихрийн шижингийн үеийн судасны гэмтэл
Өнөөдөр дэлхий дээр 150 сая хүн чихрийн шижингээр өвдөж байна.инсулин болон цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг эмүүдийг хэрэглэснээр нас баралт харцангуй буурсан боловч зүрх судасны хүндрэлээс болж нас барах нь нэмэгдээд байна.чихрийн шижинтэй хүмүүст хөлийн артерийн судасны 2 төрлийн өвчин эрүүл хүмүүсээс 3-5 дахин их тохиолддог.чихрийн шижингийн үеийн Атеросклероз нь маш хурдан явцтай байдаг
Атеросклерозын эмчилгээ
Дээрх өвчнүүдийн үеийн эмчилгээ нь Атеросклерозын явцыг зогсоох ,тромбоз болж хүндрэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ.судасны хананд үүсч байгаа судасны товуу нь мөнх орших зүйл бишээ.тодруулбал :жижигрэх ба томрох,эсвэл үрэвсэнэ./зүрхний тогтворгүй бах/ бага нягтралтай липопротейд үүсэх болон задрах нь хооллолтын мөн түүнчлэн цусан дахь өөх тосны хэмжээг бууруулах эмэнд тун мэдрэг байдаг .Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулах бэлдмэлүүдэд статины бүлгийн эмүүд гол байр суурийг эзэлдэг.Түүнээс гадна байгалийн судас хатуурлын эсрэг бэлдмэл болох сармисны бэлдмэлүүдийг хэрэглэж болно.Мөн түүнээс гадна тромб үүсхээс сэргийлж цусны урсах чанарыг сайжруулахын тулд пентоксифилин ,реополиглюкин, аспирин зэргийг хэрэглэнэ. Эмийн эмчилгээг нилээд хэдэн сар хийгээд үр дүн өгөхгүй  бол мэс заслын эмчилгээнд шилжинэ.Энэ үед хамгийн гол эмчилгээ нь цусан дахь холестерины хэмжээг бууруулах статины бүлгийн эм болох липопресыг хэрэглэх нь маш чухал.Энэ бүлгийн эмүүд нь эрүүл мэндээ эрхэмлэдэг өндөр хөгжилтэй орнуудад зүрх судасны өвчний хавсарсан эмчилгээнд маш өргөн хэрэглэгддэг байна.
Липопресын клиник судалгаа
Болгар улсын “Царица Иоанна” эмнэлэгт хийгдсэн гирерхолестеринемитэй өвчтөнүүдэд дислипидемийн эсрэг липопресын эмчилгээний үр нөлөөг үр нөлөөг үнэлэх клиник судалгааны дүн
Судалгаанд:нийт 30 өвчтөн хамрагдсанаас 33.3 эрэгтэй 66.7 эмэгтэй 
        Дундаж нас: 58 нас /30 80 нас/
        Шинжилгээний давтамж:эмчилгээ эхлэхээс өмнө 3 удаа липопрес хэрэглэж эхэлснээс хойш 1 ба 2 сарын дараа липопийн ба липопротейдуудын шалгуурууд:
     Нийт холестерин:5.17 10.3 ммол\л
     Бага нягтралтай липопротейд:3.4 7.8 ммол\л
    Триглицерид:4.0 ммол\л
Эмчилгээ:липопресын тун :20mg/хоногт \нийт холестерин 7.75 ммол\л үед 40mg \хоногт\зохих дэглэм сахих заавар өгсөн.
                             Артерийн гипертензи
Сүүлийн хоёр долоо хоногт артерийн даралт бууруулах эм хэрэглээгүй байхад систолын даралт 140мм муб ба диосталын даралт 90мм муб,түүнээс дээш байх бол артерийн даралт гэнэ.
Артерийн даралт ихсэлт
Дэлхий дахинаа хамгийн өндөр тархалттай өвчний нэгд тооцогддог ихсэх өвчин манай оронд зүрх судасны өвчлөлийн дотор 41,8% - г эзэлдэг өрнөдийн орнуудынхантай харьцуулахад хоёр дахин өндөр байна.Даралт яагаад ихэсдэг вэ.Цусны даралт ихсэж буй шалтгаан нь
·         анхдагч даралт ихсэх өвчин
·         хоёрдогч буюу шинж тэмдэгийн даралт ихсэх гэж ангилдаг.
·         Даралт ихсэлтийн 95%-ийг анхдагч даралт ихсэх өвчин эзлэж байдаг. хоёрдогч буюу шинж тэмдэгийн даралт ихсэх өвчин нь нийт өвчлөлийн 5%-г эзэлдэг ба энэ нь зүрх бөөр,зарим дотоод шүүрлийн булчирхайн өвчний үед болон жирэмсэн цэвэршилтийн үед даралт ихэддэг.
Даралт ихсэлтээс ямар хүндрэл үүсэх вэ.
Даралт ихсэлтийн үед зүрхний булчингийн хэт ачааллын улмаас зүрхний булчингийн хана зузаарч зүрх томордог.
Зузаарсан булчингийн цусан хангамжийн дутагдал нь зүрхний шигдээс ,зүрхний дутагдалд хүргэнэ.
Үүний улмаас зүрхээр өвдөх ,хавганах, амьсгаадах зэрэг зовиурууд илэрдэг.
Тархины судсанд цусны эргэлтийн хямралаас нүд бүрэлзэх толгой өвдөх хүзүү хөших зэрэг зовиурууд илрэх ба тархины цусны судас хагарсанаар мэдрэлийн төвүүдийг цусны бүлээн лэрж хөл гаранд саа үүсэхээс эхлэн амьсгал зүрх судасны төвийн хурц дутагдлаар амь насанд аюултай хүндрэл үүснэ.
Бөөрний гэмтлийн улмаас шээс ховордох ,хавагнах зовиурууд илэрч бөөрний архаг дутагдалд хүргнэ.үүнээс гадна нүдний торлог ,цус бүлэгнэлт өөрчлөгдөх ,судасны цүлхэн үүсгэх ялхнгуяа эрэгтэй хүмүүст бэлгийн сулрал зэрэг хүндрэлүүд гарна.
шалтгаан: АДИ.ийн үүсэх   шалтгаан одоогоор тодорхойгүй боловч өвчтөний үүсэл хөгжлийг дэмжих хүчин зүйл олон байдаг.
1.    Мэдрэл сэтгэхүйн гэмтэл:сэтгэл хөдлөл цочрол
2.    Удамшил- бие галбирын онцлог:эсийн мембраны онцлогтой холбоотой байж болзошгүй
3.    Ажил үйлдэрийн үр дагавар:шуугиан хараа анхаарлын хүчдэл
4.    Хоол тэжээлийн дутагдал:давс тагни хомсдол
5.    Дунд тархины бүтцийн хямрал:диэнцефаль-гипомаламус
6.    Гавал ясны гэмтэл
7.    Хорт зуршил
Олон төрлийн шалтгааны улмаас захын судасны эсэргүүцэл ихсэх зүрхний агшилтын эзэлхүүн ихсэх,эд хоорондын шингэн болон судсаар урсаж буй цусны эзэлхүүн ихсэх зэргээс хамаарч АД ихэснэ.

АД –ийн эмгэг жамд
1.    Симпатик мэдрэлийн тогтолцоо
2.    Ренин-Ангио-тензин-Альдостероны тогтолцоо чухал үүрэгтэй
Бөөрний ЮГА-г мэдрэлжүүлж ангиотензин- 2-г үүсгэнэ.Энэхүү бодис нь вегетатив тогтолцооны тархинд байх төвийг сэрлийн байдалд оруулж симпатик идэвхийг нэмэгдүүлнэ.Мөн аyгиотензин –Альдостероны ялгаруулалт ихэссэнээр биед натрийн хуримтлалыг идэвхжүүлнэ.Эсийн дотор хуримтлэгдсан натри симпатик өдөөгчид судасны гөлгөр булчингийн мэдрэх чанарыг нэмэгдүүлдэг.Удаан хугцаанд АД өндөр байх нь артериоль судасны бүтцийг өөрчилж судас нахийсах нь захын судасны эсэхгүүцлийг улам нэмэгдүүлнэ.Артериолийн хананы гөлгөр булчин гипертрофи болсоноор нарийссан судасны радиусыг улам багасгана.Ингэснээр АД байнга их байх нөхцөл бүрдэнэ.
Эмгэг жам:
АД-ийн түвшин нь зүрхний агшилтын эзлэхүүн захын судасны эсэргүүцэл хоёроор тодорхойлогдно.АДИ-ийн эмгэг жам дор дурьдсан байдлаар тодорхойлогдоно.
1.    Захын судасны агшилт:мэдрэлийн зохицуулга алдагдахад үүсэж байж тэнд дотоод эсэргүүцэл нэмэгдэнэ.
2.    Зүрх идэвхтэй ажиллаж мэдрэлийн зорицуулга хямарч тинутын эзлэхүүн нэмэгдэх ба судсан дотор шингэн их болж ирнэ.Биед натри хуримтлагдах үзэгдэл энд бас нөлөөлнө.
3.    Вазопрессин ихээр ялгарах симпатик-адренналин системийн идэвхи нэмэгдэхэд катехоламин ихээр ялгарч зүрхний агшилтын эзлэхүүн ба захын судасны 2 дээр нөлөөлнө.
Эмэнэл зүй: 3-н үе шатад хуваадаг:
1.    Толгой өвдөх, хүзүү хөших,ажлын чадвар буурах ,амархан ядрах,чих шуугих зэрэг зовиурууд илрэн даралт өндөр байх боловч бусад эрхтэн тогтолцооны талаас эмгэг өөрчлөлт илрэхгүй.
2.    1-р шатны шинж илрэхийн зэрэгцээ доорхи шинж нэмэгдэж илэрнэ.Үүнд: зүүн ховдлын томролт үүнтэй холбоотой ачааллын үед амьсгаадах,зүрхээр өвдөх,хавагнах зэрэг зовиур илэрч тэмтрэлт тогшилтоор зүрхний хэл зүүн тийшээ шилжинэ
3.    1,2 шатны шинж илрэхийн зэрэгцээ нэмэгдэж илэрнэ.Үүнд зүрх бөөр тархи харааны мэдрэлийн өөрчлөлт хүндрэлүүд тод илэрнэ.шилбэ хавагнана,зүрхний оройд агшилтын шуугиан сонсогдоно,уушгинд зогшингшилтой холбоотой нойтон хэржигнүүр сонсогдох,элэг томорч эмзэглэлтэй тэмтрэгдэх гэх мэт шинжүүд илэрнэ.
Хүндрэл:
1.    Зүрх ба гол судасны атеросклероз,ХИБС,Сми,Стенокардия
2.    Нүдний хараа муудах:торлог ховхорсон тохиолдолд сохрох,Таргхины цусан хангамж муудсанаас тархинд цус харвах.
3.    Бөөрний судасны хатуурлаас үүдэлтэй бөөрний архаг дутагдал үүсэх,
Шинжилгээ:
1.    Цусны шинжилгээнд:Мочевин,креатинин,холестрин,триглицерид,сахар уургийн фракцийг тодорхойлно.
2.    Биохимийн шинжилгээнд липид, холестрин ихэснэ.
3.    Цээжийг гэрэлд харахад 2-р үед зүрхний зүүн ховдлын томрол гол судас бага зэрэг өргөсгөх 3-р үед зүүн ховдлын томорлын шинж гол судасны хатуурлын шинж илэрнэ.
4.    Нүдний угт 2-р үед Гунн-салюсийн 1- шатн ы өөрчлөлт болох артерийн судас нарийсах венийн ёудсыг дарж өргөсгөсөн байх өөргчлөлт илэрнэ.3-р үед  Гунн-салюсийн 2,3 р шатны өөрчлөлт болох артериолийн хэмжээ жигд бус байх,жижиг ба том голомтод цус харвалт үүсэх,торлог хавагнах,хүнд үед торлог ховхорсоноос хараагүй болно.
Эмчилгээ:
Эмийн эмчилгээ хийхдээ:даралтын байдлыг харгалзан хийнэ.систолийн даралт 160 мм МУБ диастолийн даралт зуун мм МУБ _аас их бол эмийн эмчилгээг шууд эхлэх ба артзрыг аажим бууруулна.
АД_бууруулах бүлгийн эм:
Шээлгэх эм:гмдрохлортиаид
Адреэоблокатор:сонгомол үйлчилгээтэй эмүүд атенолоь  сонгомол бус үйлчилгээтэй эм _пропонолоь
Ангиотензин хувиргагч ферментийг дарангуйлах эм:капториль,эналаприл
Ангиотензин Рецепторын антогонист:лозартан
Калцийн сувгийг хориглох эм:нифедипин
Симпатолитик :резерпин
Асаргаа сувилгаа
Хэвтэрийн дэглэм баримтлана.Өрөө тасалгаанд гэрэлтүүлэг агааржуулалт сайтай цэвэрхэн ханын өнгө цайвар ногоон байвал сайн дуу чимээ багатай хүн цөөнтэй өрөө тасалгаанд хэвтүүлнэ. Хөнгөн дулаан даавуун хувтас нам өсгийтэй гутал өмсгөнө.ажил амралтаа зохицуулах биеээ жингээ тогтмол хянана биеийн тамираар хичээллэнэ.архи тамхи хэрэглэхгүй
Хоол :хоногийн хоолны илчлэгийг хязгаарлах 1500+2000ккаль шингэний хэмжээ 1+1.5литр хүртэл бууруулах давсны хэрэглээг 2гр=аас хэтрүүлэхгүй калигаар баялаг хоол хэрэглэнэ эмнэлэгт №10 хэрэглэнэ .халуун ногоо хайрсан түлсэн ховол кофи хэт өмгөн цайг хориглоно.
Сувилгааны онîш, үйл ажиллагааны төлөвлөлт,
Зүрх агшаах үйл ажиллагааны алдагдал
1.    Зүрхны цохилтын тоо ,хэм, цусны даралтыг 4-цаг тутамд хэмжинэ
2.    Хэрэглэж байгаа шингэн шээсний хэмжээг тогтмол хэмжих
3.    Өглөөний цайнаас өмнө биеийн жинг хэмжих
4.    Гар хөлд бүлээн жин тавих
5.    Өвчтөнг тайван хэвтрийн дэглэмд байлгаж сайн унтуулж амраах
Шингэний илүүдэл
1.    Хаван байгаа эсэх, түүнийг байрлал, шинж чанарыг тодорхойлох
2.    Хоолонд хэрэглэх давс, шингэний хэмжээг тогтоон өвчтөн болон ар гэрийхэнд зөвлөх
Сувилгааны бусад онош
Айдас түгшүүр
Ядрал сульдал
Идэвхгүй байдал
Хоолны дуршил буурах
Урьдчилан сэргийлэлт
Хэрэглэх шингэн,авс, өөх тосны хэрэглээг багасгах, калий ихтэй хоол хэрэглэх, ажил амралт ажлын нөхцөл, ачааллийг зөв зохицуулах ба сэтгэлийн даралт, стрессээс гарах аргад суралцах, тайван байх шаардлагтай. Биеийн тамир, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, архи тамихийг хориглоно.




                                                         

No comments:

Post a Comment