Thursday, July 29, 2010

Мэс засал

Дадлагын сэдэв:
Антисептикийн аргууд түүнийг хэрэглэх нь

Физикийн антисептик: Энэ нь нянгийн өсөж үржих тааламжгүй нөхцөл бий болгох, задарсан эдийн хорт бүтээгдэхүүн хорын шимэгдлийг багасгахад чиглэсэн физикийн аргууд юм.
• Идээт хөндийд гуурс гоожуурга тавих, чихээс хийх
• Татах , шингээх үйлчилгээтэй гипертоник уусмалаар норгож \10%-ийн натрихлорид, 20-40% -ийн сахар\ шингээх чадварыг нэмэгдүүлэх
• Ил аргаар эмчлэх \Хатаах\
• Хэт ягаан туяа, лазерийн туяа, хэт авиа гэх мэт

Механик антисептик:
Нянгийн өсөж үржих нөхцөл болсон үхжсэн, амьдрах чадваргүй болсон эдүүдийг, мөн тэнд орсон гадны биетийг механик аргаар авч зайлуулах арга
• Мэс заслын \шархны \ анхдагч цэгцлэлт
• Шархыг угааж цэвэрлэх
Химийн антисептик: Хүний биед хоргүй, багаж материалыг гэмтээхгүй, амархан задарч муудахгүй үйлчилгээ сайтай байх
Үжил эсэргүүцэх ба үжилгүйжүүлэх бодисыг сонгох хэрэглэх
1. Галлойдууд
• Хлорамин \chloraminum, clorozene, neomagnal\ 02-05%, 1-2%
• Иодын ханд \Tincturae iodi\ 5%
• Бетадин \Bitadin, iodoperon, betaisodona\
2. Исэлдүүлэгчид
• Устөрөгчийн хэт исэл \Hydrogenum, perioxydate deluta\ 3%
• Маргенц \Kalium permanganicum\ 0.1-0.5%, 1-2% түлэнхий
• Гидроперит \Hidroperitum\ Устөрөгчийн хэт исэл+мочевинв 100мл+2таб
3. Спиртүүд
• Этилийн спирт \Spiritus aethylicus\ 96%, 70%
• Денатуратын спирт \Spiritus denaturatus\ 70%, 76%
4. Хүчлүүд
• Борын хүчил \Acidum boricum\ 2-3%
• Салицилийн хүчил \Acidium salicylicum\ цацлага, тос
5. Формальдегид
• Формалин \Formalinum\ 0.5-5%, 36.5-37.5% формальдегид
6. Хүнд металлын давсууд
• Мөнгөний нитрат \Argenti nitras, Lapis\ 0.1-0.2%, 2-5%
• Проторгол \Protorgolum\ 1-3% салст, 0.5% нүд
• Сулема \Hydrargeri dicroridum\ 1:1000
7. Фенол
• Карболын хүчил \Acidum carbolicum\ 3-5% эд зүйл
8. Будагч бодисууд
• Метилен хөх \Methylenum coeruleum\ 3% арьс, 0.02%
• Бриллиантын ногоон \Viride nitens\ 0.1-0.5%
9. Детергентүүд
• Церигель \Cerigelium\ 1% гар
• Хлоргексидин \Chlorgexidium, Gibitan, Hibitan, Chloronex\ 20%
• Дегмицид \Degmicidium\ 1% гар
10. Нитрофураны бүлэг
• Фурациллин \furacillinum\ 1:5000
• Фурагин \furaginum solafur\ 0.1%
11. Хиноксалины бүлэг
• Диоксидин \Dioxydinum\ 0.1-1% шарх, хөндий
• Хиноксидин \Chinoxidium\ 0.25гр уух
12. 5 нитронидазолын бүлэг
• Метранидазол, метрогил, флагил, Трихопол, Клион \Mettronidazolum\ 0.5
• Тинидазол \Tinidazol\ фасижин
13. Нийлмэл бодисууд
• Вишневскийн тос \Linimentum balsamikum Wishnevsky\
• Гурвалсан уусмал : формалин-2.0, Сод-3.0, Карболын хүчил-1.0, нэрмэл ус
100мл
14. Сульфаниламидууд
• Богино \Стрептоцид\
• Урт \Сульфадиметоксин, мадрибон, сульфапиридазин, сульфален, бактрим,
бисептол, сульфазин\
Биологийн антисептик
Бичил биетний эсрэг үйлчилгээтэй биологийн гаралтай бодисууд орно.
1. Антибиотикууд
2. Ферментүүд
3. Бактериофаг
4. Дархлаажуулсан бодисууд

Гар угаах арга техник
Зорилго :
1. Гарт байгаа өвчин халдаагч нянгийн тоог багасгана.
2. Эмнэлгийн ажилтнаас өвчтөнд, өвчтөнөөс эмнэлгийн орчинд нян тархахаас урьдчилан сэргийлнэ.
Заалт :
- Ямар нэгэн үйлдэл хийхийн өмнө ба дараа
- Хооллохын өмнө
- Бие зассаны дараа
- Хамраа цэвэрлэсний дараа болон гар дотроо найтаасны дараа
- Шаардлагатай тохиолдол бүрт гарыг заавал угаана.
Хэрэглэгдэх зүйлс :
- Халдварын эсрэг үйлчилгээтэй саван
- Халуун, хүйтэн ус
- Цаасан эсвэл цэвэр алчуур
- Хогийн сав
- Гарын шингэн тос
Анхаарах зүйлс :
- Бөгжөө авна. Энэ нь бичил биетнийг орогнуулдаг.
- Цагаа тайлна. Бугуйг угаах учир цагаа авах ёстой.
- Хумсаа богино, тэгш байлгана. Урт ба арзгар хумс нь бичил биетнийг орогнуулдаг.
Хлоргексидин биглюканатаар гар ариутгах
0,5% спиртэн уусмал хэрэглэнэ. Бэлдэхдээ 50 мл 20% хлоргексидиний уусмал дээр 2л 70% этилийн спирт хийнэ.
Үйлдэл хийх дараалал:
1. Гар тус бүрийг 5 минут турш 2 сойзоор савандаж угаана.
2. Ариун самбайгаар хуурайлна.
3. 0,5% хлоргексидиний спиртэн уусмалд норгосон ариун самбайн бөмбөлөгөөр гар тус бүрийг 3 минут ариутгана.
4. Ариун бээлий өмсөнө.
5. Бээлийг 96% спиртээр ариутгана.

Спассокукоцко-Кочергины аргаар гар ариутгах

Уусмалыг бэлдэхдээ 10мл усан дээр 50 мл нашатыр хийж бэлтгэнэ. 2 түмпэнд 0,5% нашатырын спирт хийж тавина.
Үйлдэл хийх дараалал:
1. Гарыг савангаар 10 минутын турш угаана.
2. Ариун самбайгаар хуурайлна.
3. Эхний түмпэнд 3 минутын турш самбайгаар угаана.
4. Хоёрдох түмпэнд 3 минутын турш самбайгаар угаана
5. Ариун самбайгаар хуурайлна.
6. 3-5 минутын турш 96% спиртээр арутгана.
7. Хумсыг 1% иоданатын уусмалаар арчина.
8. Ариун бээлий өмсөнө.
9. 96% спиртээр бээлийг ариутгана.
10.
Бээлий өмсөх, тайлах арга техник
Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад 3 төрлийн бээлий хэрэглэдэг.
- Үзлэгийн нэг удаагийн бээлий
- Ариун бээлий
- Ахуйн болон гэр ахуйн хэрэглээний бээлий
Бээлийг 2 аргаар өмсөнө.
- Туслагчтай
- Өөрөө өмсөх
Зорилго : Цус биеийн бусад шингэн, эмнэлгийн хог хаягдалд агуулагдах халдвар үүсгэгч нянгуудаас хамгаална.
Хэрэглэгдэх зүйлс : Гарын хэмжээнд тохирсон бээлий
Заалт :
1. Бүх төрлийн сувилахуйн гардан ажилбар хийхийн өмнө халдварт өртөх, бусдад дамжуулахаас урьдчилан сэргийлэх
2. Эмчилгээний ажилтан үйлчлүүлэгчийн цус болон биеийн бусад шингэнтэй харьцах бүрт
Эсрэг заалт :
1. Бээлийний бүрэн бүтэн байдал алдагдсан
2. Хадгалалт буруу
3. Хугацаа дууссан
4. Хэрэглэсэн бээлийг хэзээ ч хэрэглэхгүй
5. Эмчлүүлэгч бүр дээр шинэ цэвэр бээлий хэрэглэнэ
6. Гарын хэмжээнд тохирсон байна.
Анхаарах зүйл :
1. Эмнэлгийн ажилтан клиникийн ажилбар явуулахад бээлий өмсөхөөс өмнө заавал гараа угаана
2. Бээлийнд нүдэнд харагдахгүй нүх цоорхой үүсч гар бохирлогдсон зүйлсд өртөгдөж болох тул бээлийг тайлсан бүх тохиолдолд гараа угаана
3. Эмнэлгийн ажилтан ажилбарыг гүйцэтгэж дууссаны даруй бээлийг тайлна
4. Эмнэлгийн ажилтны гар хумстай, бөгж зүүсэн тохиолдолд бээлий урагдах
5. Стандартын дагуу бээлийг өмсөөгүйгээс урагдах
6. Бээлийг хэрэглэсний дараа найдвартай устгах
Хийх үйлдлийн дараалал :
А. Ариутгасан бээлийг уутнаас гаргах зарчим
1. Ариутгасан бээлийн цаасан уутан дотор байна
2. зааврын дагуу цаасан уутыг үзүүрээс нь эхэлж онгойлгоно
3. Уутыг наалтын дагуу дунд хэсэг хүртэл нээнэ
4. Дэлгэшийг ширээн дээр гаргаж тавина
5. Дэлгэшийн хэсгийг тэнийлгэнэ
- доод
- дунд
- хажуугийн

Б. Ариутгасан бээлийг өмсөх зарчим
1. Гараа угаана
2. Гарын хэмжээнд тохирсон ариутгасан бээлийг сонгон авна
3. Бээлийн нугалсан хэсгээс баруун гараар барьж зүүн гарт өмсөнө
4. Зүүн гарт өмссөн бээлийн дээд нугалсан хэсгийг хэвээр орхино
5. Зүүн гараар баруун гарт өмсөх бээлийг авна
6. Баруун гарт бээлийг өмсгөнө
7. Баруун гарт өмссөн бээлийн нугалсан хэсгийг гүйцэд татна
8. Зүүн гарт өмссөн бээлийн нугалсан хэсгийг гүйцэд татна
9. Ариутгасан бээлийг өмсөж дуусаад бугуйнаас доошхи хэсгийн чөлөөтэй хөдөлгөхийн тулд татаж өмсөнө

В. Бохирдсон бээлийг тайлах зарчим
1. Зүүн гараар баруун гарт өмссөн бээлийн гадна талаас барина
2. Бээлийн дотор талыг эргүүлэх маягаар тайлна
3. Баруун гарын 4 хурууг зүүн талын бээлийн дотор хэсэгт хумин авна
4. зүүн бээлийний дотор талаас баруун гараараа барин доош татан хумьж барьсан бээлийг дотор талд нь хийсэн байдлаар тайлна
5. Бээлийгээ тайлаад хог хаягдлын шар уутанд хийнэ
6. Гараа угаана
Халат өмсөх, өмсгөх
Зорилго : 1. Эмнэлгийн ажилтны дүрэмт хувцас.
2. Халдвараас хамгаалах хэрэгсэл
Заалт : 1. Эмнэлэг үйлчилгээний үед ажлын заалтаар өмсөж хэрэглэнэ.
2. Ажил эхлэхийн өмнө халатыг өмсөнө. Үүнд:
- Ердийн үйл ажиллагааны өмнө
- Мэс ажилбарын өмнө
Эсрэг заалт : Байхгүй
Мэс ажилбарын өмнө халатыг өмсөх үйлдлийн технологи :
1. Мэс заслын сувилагч гараа угааж ариутгасан байна
2. Ариун бикснээс халатыг авч өмсөхийн өмнө ариутгасан огноо болон ариун эсэхийг заавал шалгана
3. Ариун халатыг бикснээс авч дэлгэн халатны дотор 2 гараа бага зэрэг шургуулна
4. Зүүн талын мөрөн дээр баруун талынхыг хагас тохно
5. Баруун ханцуйг эхэлж углана
6. Дараа нь зүүн талынхыг өмсөнө
7. Ариун халатыг өмсөөд гараа ил гаргахгүй ханцуйн дотор байлгана
8. Халатны ханцуйны манжетыг хумьж барина
9. Халатны бүчийг араас нь туслах сувилагч уяна
10. Халатын урд бүчийг мэс заслын сувилагч арагш нь туслах сувилагч руу өгч уяулна
11. Дараа нь мэс заслын ариун бээлийг өмсөнө
Халат өмсөх үйлдэл :
Мэс ажилбарын өмнө халатыг өмсгөх үйлдлийн технологи :
1. Мэс заслын эмчид халат өмсгөхийн өмнө сувилагч ариун халат бээлийг өмссөн байна
2. Мэс заслын сувилагч халатыг ариун бикснээс авч дэлгэнэ
3. Халатны гадна талын мөрний арын хэсгээс барина
4. Хоёр гар дээрээ хагас тохож эмчид өмсүүлнэ
5. Бүчнүүдийг туслах сувилагч уяна
Мэс ажилбарт өмссөн халатыг тайлах үйлдлийн технологи :
1. Мэс заслын дараа халатын бүчийг туслах сувилагч тайлна
2. Эмч мөрөн дээрээс нь татаж дотор талыг нь гадагш эргүүлнэ
3. Гадна талыг нь дотор нь оруулж тайлна
4. Тайлсан халат өмсгөлөө тусгай саванд хийнэ

Анхаарах зүйл :
1. Ариутгасан огноог хянамгай шалгана
2. Ариутгагдсан чанарыг сайтар шалгана
3. Халатны бүчнүүдийг тайлахад хялбар хөвөрхий уяна
4. Халатыг өмссөн хойно биед эвтэйхэн, хөдлөхөд чөлөөтэй байхаар өмсүүлнэ
5. Халатны бүрэн бүтэн байдлыг хангасан байна
6.
Самбай бөмбөлөг, алчуур чихээс бэлдэх
Заалт:
1. Шархыг хуурайлах, ариутгах
2. Цус тогтоох
3. Халдвараас хамгаалах
4. Чихээс хийх
5. Боолт хийх
Бэлтгэх зүйлс:
1. Зүссэн самбай
2. Уут
3. Дэлгэш даавуу
4. Ширээ
Үйлдэл хийх дараалал:
1. Бөмбөлөгийг дотор нь том, жижиг, дунд гэж 3 ангилна. Жижиг 6*7см, дунд8*9, том нь 11*12, 17*17см хэмжээтэй байдаг. Зүсэгдсэн самбайг гадна талыг дотогш эргүүлэн нугалаад гурвалжин байдалтай дотогш нугалан 2 үзүүрийг дотогш чихэж хөвсгөр самбайн бөмбөлөг хийнэ. Самбайн бөмбөлөгийг тусгай бэлтгэсэн уутанд хагалгааны цар хүрээнээс хамааран 25-30, 50-100 ш-ээр хийн ариутгалд цагаан материалын биксэнд хийж өгнө.
2. Самбайг 10*15, 70*80 см хэмжээтэй самбайгаар хийнэ. Зүсэгдсэн марлийн ирмэгүүдийг дотогш нугалан уртааш нь 3 нугална. Дараа нь хөндлөөш нь 3 нугалан хийнэ. Самбайг 10, арваар нь багцлан боож цагаан материалын биксинд хагалгааны цар хүрээнээс хамааран 5-10 багцыг хийж ариутгалд өгнө.
3. Чихээсийг 4-6 см*60-70 см урт зүсэн марлиар ирмэгээс нь нугалан 0,5-1,0 см хэмжээтэй болтол нь нугалсаар нарийн болгон 1ирмэгээс нь эхлэн бөөрөнхийлж эвхэн дугуй болгон бэлтгээд 3-5ороолтыг самбай бөмбөлөгийн хамт уутанд хийж ариутгалд өгөн ариутгуулна. Чихээсийг шархыг шулах, суваг бүхий шархыг угаах цэвэрлэх, цус тогтоох зорилгоор чихээс хийхэд ашиглана.
4. Мөн хагалгаанд хэрэглэх зорилгоор хатуу самбайн жижиг бөмбөлөг хэрэглэдэг ба үүнийг хагалгааны явцад самбайн бөмбөлөг ашиглан хийдэг.
Ариутгалд өгөх бикс бэлдэх\бикс цэнэглэх\
Заалт:
1. Хагалгааны цагаан болон бор материал ариутгалд бэлдэх
2. Боолтын материал ариутгах
Бэлтгэх зүйлс:
1. Бикс
2. Боолтын материал
3. Хагалгааны материал
4. 3% хлорамины уусмал
5. Нашатырын спирт
6. Цэвэр бөөрөн таваг
7. Доторлох даавуу
8. Ариутгал шалгагч цаасан индикатор
9. Нунтаг хүхэр
10. Хуруун шил
Үйлдэл хийх дараалал:
1. Биксний бүрэн бүтэн байдал, бүслүүр, цоож, тагны хаалтыг шалгаад дотор гадаргүй 3%хлорамин, нашатырын спирт, 70% спиртээр арчиж ариутган хуурайлж арчина.
2. Биксний бүслүүрийг нээж түгжинэ.
3. Ёроол ба ханыг тусгай зориулалтын доторлох даавуугаарбүрхүүлээд ирмэгүүдийг гадагш гарган байрлуулаад дотор нь ариутгах материалаа цагаан бороор нь болон холимог байдлаар ялган хийгээд гадагш гаргасан ирмэгүүдээр нь бүтээж тавихад ирмэгүүд нь зөрсөн хамгийн дээд талд нь урагшаа унжсан үзүүр нь гарсан байна.
4. Холимог бикс бэлдэх тохиолдолд 3 үеэр материалаа биксинд байрлуулдаг.
a. Гуравдах давхар нь доторлосон даавуу
b. Хоёрдох давхар нь самбай бөмбөлөг
c. Нэгдэх давхар нь халад даавуу алчуур зэрэг бор материал болно
5. Биксний голд хуруу шилтэй индикатор хийнэ.
6. Доторлосон даавууны ирмэгээр хучна.
7. Дээр нь 3 ширхэг самбай бөмбөлөг, индикатор байрлуулна.
8. Биксээ хааж түгжинэ.
9. Биксний бариулд ямар бикс болох тухай нэрийг бичээд он сар өдрөө тавина.

Тайлбар:
1. Ариутгасан биксийг 3 хоног хадгална.
2. Задлагдсан бикс нь тухайн ажилбарын үед бүрэн хүчинтэй.
3. Хэрэглэхийн өмнө бүрэн ариутгагдсан хуурай байгаа эсэхийг шалгана.
4. Ариутгасан биксийг ариутгаагүй биксээс тусад нь хадгална.
Биксийг зориулалт хэлбэрээр нь З ангилна. Үүнд:
1. Ямар ч хагалгаанд хэрэглэж болох
2. Төрөлжүүлсэн
3. Тодорхой хагалгаанд зориулагдсан

1 comment:

  1. баярлалаа их хэрэгтэй мэдээлэл авчлаа. Яг хайж байлаа. Мэс засаслд нийтлэг хэрэглэгддэг багажуудын талаар мэдээлэл оруулж өгөөч. Яаж барих, яаж эмчийн гарт дамжуулах г.м

    ReplyDelete