Tuesday, June 14, 2011

ХҮҮХДИЙН ӨВЧИН СУДЛАЛ

Суулгалттай хүүхдийн биеийн байдлыг үнэлэх
Өвчтэй бүх хүүхдийн эхээс зовиурыг асууж, аюултай ерөнхий шинжтэй байгааг шалгаж, ханиалга буюу амьсгал саадтай эсэхийг тодруулсны дараа
ХҮҮХЭД СУУЛГАЖ БАЙНА УУ? ГЭЖ АСУУ .
Хэрэв тийм бол асуу
Хир удаан
Баасанд цус байна уу?
Ажигла, Тэмтэр
Хүүхдийн ерөнхий байдлыг ажигла
Хүүхэд унтаарсан буюу ухаангүй байна уу
Хүүхэд тайван бус цочиромтгой байна уу
Нүд хонхойлтыг ажигла
Хүүхдэд шингэн өг: хүүхэд
Ууж чадахгүй буюу уухдаа муу байна уу
Цангасан ховдоглон ууж байна уу
Хэвлийн арьсыг чимхээд тавихад арьсны хуниас
арилахдаа маш удаан 2 секундээс их удаан
Суулгалтын үед хүүхдийн баас хэвийнхээс их, усархаг болно. Суулгалт нь 6 сараас 2 нас хүртлэх хүүхдэд элбэг тохиолдоно. Энэ нь үнээний сүү буюу хүүхдийн хуурай сүүгээр хооллодог 6 сар хүртлэх настай хүүхэд бүрт элбэг байдаг. Хэвийн тогтоцтой баасаар олон удаа баавал суулгалт биш. Хүүхдийн нас ба хоолноос хамаарч өдөрт баах тоо хэвийн үед янз бүр. Хүүхэд 24 цагийн дотор гурав буюу түүнээс олон удаа усан буюу усархаг баахыг суулгалт гэж тодорхойлодог. Ихэнхи суулгалт шингэнээ алдаж усгүйжих шалтгаан болдог.

Суулгалтыг ангилахдаа:
Суулгалттай бүх хүүхдэд шингэн алдалтыг ангилна.
Хэрэв хүүхэд 14 буюу түүнээс олон хоног суулгасан бол хүүхдийг ужиг
суулгалтаар ангилна.
Хэрэв хүүхдийн баас цустай байвал цусан суулгалтаар ангилна.

ЧИХ ХАМАР, ХООЛОЙН ӨВЧИН СУДЛАЛ

ХАМАРТ НУНТАГ ЭМ ЦАЦАХ
1. Заалт: Хамар,хамрын дайвар хөндийн цочмог болон архаг үрэвслүүд
2. Шаардлагатай зүйл: Нунтаг эм цацагч,нунтагласан эм.
3. Эм цацах технологи: Эмнэлгийн нөхцөлд антибиотик ба үрэвсэл,харшлын эсрэг эмүүдийг тусгай цацуураар хамрын хөндийд цацдаг. Цацагч байхгүй нөхцөлд гарын доорхи материал ашиглан төвөггүй хийж болно.Гэр орны нөхцөлд сайтар нунтагласан эмийг бага багаар, хамрын тамхи татаж байгаа юм шиг хамартай ээлжлүүлэн татна.
4. Анхаарах зүйл: Эмийн харшлаас болгоомжлох хэрэгтэй.

ХАМАРТ ШАВШЛАГА ХИЙХ
1. Заалт: Хамрын хатиг , хамрын арьсны үрэвсэл, хамрын ёлом, батга , намарс, сикоз
2. Шаардлагатай зүйл: Шавшлага хийх уусмалууд ба самбай.
3. Үйлдлийн технологи: Гадна хамар болон хамрын үүдэвчинд хатиг гарсан үрэвсэл үүссэн, хавагнасан тохиолдолд янз бүрийн ариутгах уусмал болон хлорт натрийн 10 хувийн уусмалаар шавшлага хийдэг. Шавшлага хийх уусмалаа бага зэрэг самбайд шингээн хамар дээр тавина. Хэрэв үүдэвчинд тавих бол уг уусмалтай самбайг хамрын нүхэнд хийнэ. Уусмалтай самбай хатсан үед шавшлага дууссанд тооцно.
4. Анхаарах зүйл:Хамрын арьс хэт цочрохоос болгоомжлох хэрэгтэй.

ХООЛОЙД БҮЛЭЭСГЭХ БООЛТ ХИЙХ, БИГНҮҮР ТАВИХ
1. Заалт: Ангина, залгиурын үрэвсэл, эрүүний доорхи булчирхай үрэвсэх гэх мэт залгиурын үрэвсэлт өвчний үед хоолойд бүлээсгэх боолт, бигнүүр тавих нь их сайн үр дүн өгдөг.
2. Эсрэг заалт: Хоолойд байгаа хортой болон хоргүй хавдрын үед бигнүүр тавихгүй.
3. Шаардлагатай зүйл: 38-42 градусын архи, эсвэл ямарч спиртийг тал хувь устай хольж хэрэглэж болно.Самбай, ус уудаггүй цаас буюу полиэтилен хуудас,ороох материал
4. Үйлдлийн технологи: Хоолойд бүлээсгэх боолт хийхдээ чихний омогноос доош эрүүний өнцөг, эрүүний ирмэгээс бамбай,мөгөөрс хүртэлх орчинд зузаан хөвөн тавиад дээгүүр нь самбай болон өөр бусад зүйлээр орооно. 4-5 давхарласан самбайг архи эсвэл найруулсан спиртэнд дүрээд базаж чийгтэй болгоод чихнээс доош эрүүний өнцөг ирмэгээсдоош нөгөө тал хүртэл тавиад түүнийгээ ус уудаггүй цаас болон полиэтиленээр хучаад дээр нь нэлээд зузаан хөвөн тавиад смамбай болон бусад материалаар орооно. Бигнүүрийг 6-12 цаг байлгаж болно.
5. Анхаарах зүйл:Арьс цочирч түлэгдэхээс болгоомжилно.

ХООЛОЙ ЗАЙЛАХ
1. Заалт: Ер нь хүн бүр өглөө босоод нүүр гараа угаадаг шиг өглөө бүр, хоол унд идсэний дараа , ам хоолойгоо усаар зайлж сурах хэрэгтэй. Энэ нь шүд амны хөндий хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн бөгөөд чухал арга хэмжээ юм. Эрүүл хүн том балга ус амандаа балгаад толгойгоо гэдийлгэн хамраар амьсгалаа авч амаар амьсгалаа гаргахдаа хоржигнуулан хоолойгоо хүчтэй зайлна. Нэг дор 10-15 удаа ихгэж зайлбал шүд, ам хоолойд наалдаж хуримтлагдсан зүйлүүд гарч ам хоолой цэвэршинэ.Ялангуяа ам гашилдаг,өглөөд амнаас муухай үнэр, амт гардаг тохиолдолд заавал зайлж байх шаардлагатай. Зарим үед хоолой,хамар хоёроо хамт угааж болно.Үүний тулд уусмалаа хамраар татаж хоолой руу оруулах маягаар угаана. Хоолой өвдсөн тохиолдолд хоолой зайлах уусмалаа бүлээсгэх хэрэгтэй.Эцэст нь усаа амандаа балгаад гэдийлгүй зөвхөн амны хөндийг зайлж, шүдээ угаах хэрэгтэй.

ХООЛОЙД ЭМ ТҮРХЭХ
1. Заалт: Залгиурын салст бүрхэвчийн цочмог ба архаг үрэвсэл ялангуяа хоолой татаж, цэр тогтох,байнга хахирч гудчих
2. Шаардлагатай зүйл: Хоолойд түрхэх тосон болон усан эм, тахир зонд, хөвөн,шингэн эм цацагч / пульверизатор/
3. Үйлдлийн технологи: Хоолойн зонд буюу савхны үзүүрт хөвөн ороогоод түүнийгээ эмэндээ дүрээд өвчтөний хэл дээр дарж байгаад баруун гартаа барьсан эмтэй зондоор залгиурын ар ханыг дороос нь дээш арчин улмаар зөөлөн тагнайн араар нармайг арчин дараа нь доошлуулан багалзуурын ар ханыг арчина. Ингэж арчих үед өвчтөн амьсгалаа түгжсэн байвал зүгээр байдаг. Шингэн усан эмийг хоолойд пульверизатораар цацаж болно. Шингэн эм цацах үед өвчтөн амьсгалаа гүнзгий авна.
4. Анхаарах зүйл: Хоолой арчих эмийн шошгыг харж, эмийн зааврыг унших хэрэгтэй. Хоол идэхээс 0,5-1 цагийн өмнө хоолойд эм түрхэх нь ашигтай.

ХООЛОЙ УТАХ
1. Заалт: Залгиур, төвөнхийн өнгөц эмгэгүүдийн үед хоолойг сод, антибиотикийн уусмал, тос, фермент, судас нарийсгах эм зэргээр утдаг.
2. Эсрэг заалт: Залгиур төвөнхийн сүрьеэ, хортой, хоргүй хавдрын үед хоолойг утахгүй.
3. Шаардлагатай зүйл: Хоолой утахад тусгай аппарат хэрэглэдэг бөгөөд утлагын аппарат байхгүй нөхцөлд данх, гүц, аяга зэрэг гарын доорхи зүйлийг ашиглаж болно.
4. Үйлдлийн технологи: Халуун усанд утах эмээ уусгаад данх, гүцний цоргоор, аяга мэтийн өргөн амсартай сав байвал түүнд цаасаар лүүз маягийн юм хийгээд амандаа зууж амаараа амьсгалан утна. Нэг удаагийн утлагыг 5-10 минут хийнэ. Утлаганд зориулалтын аппарат ашиглаагүй нөхцөлд толгойгоо битүүлээд, амаараа амьсгал авч хамраараа гарган утна.

МЭДРЭЛ, СЭТГЭЦИЙН ӨВЧИН СУДЛАЛ

Monday, June 13, 2011

Video

Дурангийн мэс засал (Мухар олгой авах)
Зураг 1. Мэс заслын багш нар
                                       Зураг 2. Мэдрэл, сэтгэц, чих хамар хоолой, нүдний багш нар
Зураг 3. Хүүхдийн багш нар
                                                            Зураг 5. Дотрын багш нар
Зураг 6.  Ахмадууд






Manual of Nursing Practice


Preface
I had the recent pleasure (over the past couple of years) of celebrating a number of milestones—30 years in nursing; 25 years since achieving my BSN degree; 20 years since becoming a nurse practitioner; as well as a milestone birthday and wedding anniversary. I am proud of all of these monumentous occasions for their face value and for what they represent in accomplishments. The number of people I have touched in my nursing career is difficult to determine. The impact I have had on them is incalculable. The impact they have had on me is priceless.
It is with this history and the collective experience of 70 contributors that we present to you the ninth edition of the Lippincott Manual of Nursing Practice. This manual is meant to guide students and nurses in every setting and specialty. The focus is on the art and science of nursing, with clinical and scientific evidence to back up medical—as well as psychosocial—interventions that help people improve on the wellness continuum.
 
 

Нүүр хуудас


Монгол улсад сувилагч мэргэжилтэнг бэлтгэх анхны дамжаа 1929 онд нээгдэж сургалт явагдаж эхэлсэн нь Сувилахуйн сургуулийн туулж ирсэн түүхэн замналын эхлэл болдог.
            Өнгөрсөн 80 жилийн хугацаанд сургууль маань сувилагч, бага эмч, эмнэлгийн лаборант, шүдний техникч, эм найруулагч, рентген техникч, сувилгааны арга зүйч, лабораторийн технологич зэрэг мэргэжлээр 26000 гаруй мэргэжилтнийг бэлтгэн гаргасан нь манай орны хот хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийг нэр төртэй сахин хамгаалж ард олондоо “Эрүүл мэндийн нэгэн жаргалан”-г эдлүүлсээр, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, алдартнууд болон ахмад үе нь залуучуудаа халамжлан хүмүүжүүлж, залуу үе нь ахмадуудаа хүндэтгэн бахархаж, үлгэрлэн дууриаж, залгамжлан түүчээлсээр байна.
            Монгол улсад эмнэлгийн үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргахад багшилж эхэлсэн орос зөвлөлтийн эмч, эрдэмтдээс эхлээд үе үед ажиллаж байсан одоо болон одоо ажиллаж байгаа үндэсний эмч багш, мэргэжилтэн, эрдэмтэн профессоруудын бие сэтгэл оюунаа дайчлан ажилласан мөнхийн алдар гавъяа нь их бөгөөд хойч үедээ өвлөгдөн мөнхөрч, дурсагдан алдаршсаар байх болно.
            Ингээд эрдэмтэн профессор багш нартаа сургалтандаа шинэ арга технологийг нэвтрүүлж, оюутны сурч мэдэх эрмэлзлийг бадрааж, бие даан ажиллаж, асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмшүүлэх их үйлсдээ өндөр амжилт гаргахыг, энэ сургуультай ажил амьдралаа холбосон үе үеийн ахмадууд, ажилтан, ажиллагсад, оюутан залуус, төгсөгчид та бүхэндээ эрч хүчтэй, баяр баясгалантай амьдрал, сайн сайхны ерөөлийг дэвшүүлж мэндчилье.
Эмнэлзүйн сувилахуйн тэнхимийн эрхлэгч
Анагаах ухааны магистр, профессор С.Сэргэлэнчимэг

ТАНИЛЦУУЛГА


Эмнэлзүйн Сувилахуйн тэнхим
Тэнхимийн түүх
·         1966 онд Анхны мэргэжлийн заах аргын нэгдлүүд байгуулагдсан
·         1967 онд Я.Бухаа ахлагчтай Мэс заслын өрөө бий болсон
·         1969-1985 онд “Клиникийн эмнэлзүйн тэнхим”
·         1985-1997 онд “Мэс засал, эх барих эмэгтэйчүүдийн ЗАН”
·         1999 онд “Мэс засал, эх барих эмэгтэйчүүд, нүүр ам судлалын тэнхим”
·         2001 онд “Мэс засал, нүд чих хамар хоолой, халдварт өвчин судлалын сувилгааны тэнхим”
·         2003 онд “Мэс засал, нүд, чих хамар хоолой, эх барих эмэгтэйчүүдийн өвчний сувилгааны тэнхим”
·         2005 онд “Насанд хүрэгсдийн сувилахуйн тэнхим”
·         2009 оноос “Эмнэлзүйн сувилахуйн тэнхим”
Алсын хараа
·         Боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нотолгоонд суурилан үзүүлдэг, өрсөлдөх чадвартай, тэргүүний тэнхим болно.
Үнэт зүйлс
·         80 жилийн түүхтэй
·         Мэргэжлийн үнэ цэнэ
·         Уламжлал ба шинэчлэл
·         Хүний ба оюуны хөгжил
Эрхэм зорилго
·         Үндэсний болон бүс нутгийн эрэлт хэрэгцээ, олон улсын хөгжлийн нийтлэг хандлагад нийцсэн, үндэсний хэмжээнд болон олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэн, улс эх орны хөгжилд мэдлэгт суурилсан хувь нэмэр оруулахад чиглэсэн, боловсролын үйлчилгээг чанартай, тогтвортой үзүүлэхэд оршино.
Үндсэн зорилтууд
·         Сургалтын чанарыг сайжруулах
·         Судалгаа шинжилгээний түвшин, үр дүнг дээшлүүлэх
·         Нийгэмд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх
·         Менежментийн чадавхийг хөгжүүлэх замаар нөөцийн удирдлагыг сайжруулах
·         Хүний тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
·         Гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх
Үйл ажиллагаа
·         Төгсөлтийн өмнөх сургалтаар

Мэс засал гэмтэл I
Мэс засал гэмтэл II
Мэс засал сувилахуй I
Мэс засал сувилахуй II
Мэс засал сувилахуй III
Онош зүй
Анхны тусламж
Дотрын өвчний сувилахуй I
Дотрын өвчний сувилахуй II
Дотрын өвчний сувилахуй III
Хүүхэд
Нүд, чих хамар хоолой
Мэдрэлийн өвчин
Сэтгэцийн эрүүл мэнд
Яаралтай тусламж
ДОХ, БЗДХ Сүрьеэ, Арьсны өвчин
Сэргээн засах
Халдварт өвчин
Сэтгэл судлал
Нийгмийн эрүүл мэнд
Хөнгөвчлөх тусламж
         Төгсөлтийн дараах сургалтаар
o   Мэс заслын сувилагчийн мэргэжил олгох 3 сарын курс
o   Чихрийн шижингийн сургагч багшийн мэргэжил олгох 3 сарын курс
o   Хүүхдийн сувилагчийн мэргэжил олгох 3 сарын курс
o   Нярайн сувилагчийн мэргэжил дээшлүүлэх 3 сарын курс
o   Хагалгааны сувилагчийн мэргэжил дээшлүүлэх 1 сарын курс


Хэрэгжүүлж, оролцож байгаа төслүүд
·      
2008 оны 10 сараас Японы Жудо бариа заслын холбоотой хамтарч “Багийн бага эмч” нарт зориулсан “Анхны тусламж” сургалт семинар хийгдсэн ба цаашид хөдөө орон нутагт ажиллаж буй багийн эмч нарыг хамруулан ажиллана.
2009 оны 7 сараас Америкийн зүрхний холбоотой хамтран ажиллах болсон.
Сургалтын материаллаг бааз
·        
Эмнэлзүйн технологи дадлагын өрөө, Skill laboratory буюу орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон сургалтын лаборатори, бааз эмнэлэг болох ГССҮТ, УКТЭ, ШТЭ, ЭНЭШТ, СЭМҮТ, ХУДЭМН, СБЭМН, ЧЭМН, СХЭМН зэрэг эмнэлэг дээр сургалтын орчинг бүрдүүлэн ажиллаж байна.
Оюутанд чиглэсэн үйл ажиллагаа
·         Анги удирдсан зөвлөх багш
·         “Судлаач Оюутан” оюутны клубын зөвлөх багш
·         “Энэр” оюутны клубын зөвлөх багш
·         NOW оюутны клубын зөвлөх багш
·         Nutrition оюутны клубын зөвлөх багш
·         First Aid оюутны клубын зөвлөх багш
·         “Эмнэлзүй” оюутны клубын зөвлөх багш
Гадаад харилцаа
·         Японы ЖҮДО бариа заслын холбоо
·         АНУ - ын зүрхний холбоо
·         Унгарын Семмельвейсийн Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль